Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын цалингийн асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирлуудад албан бичиг хүргүүлжээ

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо хамтран өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн Баасан гарагт төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт "Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг бодитой болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний шинэчлэлийг төсвийн хүрээнд хэрхэн нэмэгдүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн. Багш нарын цалин хөлс бага. Нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ бодит байдлаас зугтаж чадахгүй. Байхгүй хөрөнгийг амлаж, хуурч болохгүй. Хөрөнгө байхгүй бол түүнийг бий болгож байж, цалин нэмэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.

Цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, олон нийт, багш нарын эрх ашгийг хохироосон, нийгэмд эмх замбараагүй, тогтвортой байдлыг өдөөн хатгасан, турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий болгохгүй. Хуульд заасан нөхцөл, шаардлага хангаагүй, хууль бус ажил хаялт зохион байгуулсны улмаас үүдэн гарах аливаа үр дагаврыг зохион байгуулсан иргэн, хуулийн этгээд хариуцна” гэдгийг мэдэгджээ.

БСШУС-ын сайдын албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.