2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
11°
08:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иран, Иракийн хил дээр газар хөдөлж, 160 гаруй хүн амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Ням гарагийн шөнө Иран, Иракийн хил дээр хүчтэй газар хөдөлж, 160 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртжээ.

Ираны баруун хойд хилийн Халабжа хотоос 30 орчим километр зайнд газар хөдлөлтийн төв бүртгэгдэж, хүч нь 7.3 магнитуд хүрсэн байна.

 

Ираны иргэдээс 164 хүн амь үрэгдэж, 1,650 орчим хүн бэртэж гэмтжээ.

Хил залгаа Иракийн Курдистанд дөрвөн хүн амь үрэгдэж, 50 орчим хүн гэмтсэн тухай мэдээлжээ.

Аврах ажиллагааны үр дүнд хохирлын хэмжээ цаашдаа нэмэгдэнэ гэж үзэж байна.

Ираны хил орчмын хэд хэдэн мужийн иргэд хохирол амссанаас Керманшах муж хамгийн их хохирсон байна. Тус мужийн Сарполэ Захаб хотод 97 хүн амь үрэгджээ.

Чичиргээ Иракийн нийслэл Багдад хотод хүчтэй мэдрэгдэж, иргэд гудамжинд гарцгаасан байна. Иран, Иракийн хэд хэдэн хотууд цахилгаан эрчим хүчгүй болж, дахин газар хөдлөхөөс айсан иргэд хүйтэнд гадаа хонож байгаа гэнэ.

Газар хөдлөлтийн төвд ойрхон сургуулиудын хичээлийг Даваа гарагт хаасан байна. Байгалийн гамшиг болсон газар нь Еврази, Арабын тектоник хавтангуудын залгаа 1,500 км үргэлжилсэн зурвас газар юм.

Иранд хамгийн сүүлд тохиолдсон хүчтэй газар хөдлөлт нь 2003 онд өмнөд Керман мужийн Бам хотод болсон бөгөөд тэр үед 31,000 хүн амь үрэгдэж, хот тэр чигтээ балгас болж байв.

 

Эх сурвалж: Telegraph

 

x