2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
11°
08:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын тушаалаар Дутертэ хайрын тухай дуу дуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Филиппинд өнөөдөр ASEAN-ий дээд хэмжээний уулзалт эхэлж байгаа. Өчигдөр тус улсын ерөнхийлөгч Родриго Дутертэ хүндэт зочиддоо зориулж зоог барьсан бөгөөд энэ үеэр гэнэтийн бэлэг болгон дуу дуулж авьяасаа үзүүлжээ.

Гэхдээ тэр дуу дуулсан шалтгаанаа “АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаалаар” гэж хошигносон байна.

Дутертэгийн дуулсан дуу нь хайрын сэдэвтэй бөгөөд Филиппиний алдартай дуучин эмэгтэй Пилита Корралестай хоршин дуулсан юм.

Дууны үг нь “Чи бол миний удтал хүлээсэн хайр юм. Миний зүрх цөхрөлтгүй чамайг хүлээсэн. Чи миний цорын ганц хайр” гэх мэтчилэн өгүүлдэг ажээ.

Өчигдөр ийнхүү албан бус байдлаар наргиж цэнгэсэн Трамп, Дутертэ нар өнөөдөр албан ёсны хэлэлцээр хийж, сүүлийн үед хөндийрөөд байгаа АНУ-Филиппиний харилцааг сайжруулах алхмууд хийх юм.

Эх сурвалж: Russia Today

 

x