Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Трамп нарын хоёр дахь уулзалт гар барьж, мэндлэхээс хэтэрсэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын Дананг хотод өчигдөр эхэлсэн APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд хоёр дахь уулзалтаа хийнэ гэж яригдаж байсан ч боломжгүй болсон байна.

Хоёр өдөр үргэлжлэх арга хэмжээний дундуур уулзалтыг зохион байгуулахаар хоёр талын албаны хүмүүс ажиллаж байсан юм. Гэтэл Цагаан ордноос энэ удаад цагийн хуваарьт давхцал үүссэн тул боломжгүй гэсэн хариуг Кремльд өгчээ.

Харин өчигдөр APEC-ийн зочин төрийн тэргүүнүүдийн гэрэл зураг авхуулах ажиллагааны үеэр Дональд Трамп, Владимир Путин нар тааралдаж, гар барингаа цөөн үг солилцсон байна.

 
 

Төрийн тэргүүнүүд  APEC-ийн уламжлал болсон зохион байгуулагч орны үндэсний хэв шинжтэй хувцсыг өмсөцгөөжээ. Трамп, Путин хоёр ижил хөх өнгийн цамц өмссөн байв.

АНУ, ОХУ-ын удирдагч нар өнгөрсөн долдугаар сард Германы Гамбург хотноо болсон Их 20-ын уулзалтын үеэр анх удаа уулзаж байсан юм.

Эх сурвалж: Russia Today