Багш нар цалингаа нэмэхийг шаардаж, удаа дараа Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал зохион байгуулж, ажил хаялт зохион байгуулж байгаа билээ.
Ажлын хэсэг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсний шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн багш, бусад албан хаагчийн дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг хүн бүрт үндсэн цалингийн 36 хувьтай тэнцэх хэмжээтэй ногдохоор 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор бүрэн тооцож, олгуулах бололцоог хангах нь зүйтэй гэж үзжээ.