Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүдээс алга болсон охиныг эрэн хайх явцад сураг гараагүй байна"

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Замын-Үүдээс Д.Сэржмядаг охин 11 дүгээр сарын 02-нд алга болсон. Охиныг эрэн хайх ажиллагааны талаар Цагдаагийн Ерөнхий Газрын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа алга болсон өдрөөс нь эхэлсэн. Одоогоор охиныг эрэн хайх явцад үр дүнтэй мэдээлэл олдоогүй байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын гаргасан захирамжийн дагуу эрлийн баг гарч, эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж байна" гэлээ.