Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн шинжлэх ухааны өдөр"- ийг тэмдэглэн өнгөрүүллээ

ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн “Монголын Үндэсний комисс” анх удаа хамтран "Дэлхийн шинжлэх ухааны өдөр"-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн "Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол" нэгдмэл уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

2001 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн  32 дугаар ерөнхий бага хурлаар Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн арванэгдүгээр сарын 10-нд нэгдмэл байдлаар тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж ирсэн байна.  Тухайлбал,  2015 онд "Шинжлэх ухаан- Тогтвортой хөгжлийн ирээдүй", 2016 онд "Шинжлэх ухаан-Энх тайван-Хөгжил" зэрэг уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн аж. 

Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ШУА-иас "Эрдмийн аян-2017" зэргийг тус тус зохион байгуулжээ. 

"Дэлхийн шинжлэх ухааны өдөр" нь зөвхөн нэг өдрийн компанит ажил бус тухайн жилийн ололт, амжилтыг бүх нийтэд сурталчлан түгээх, бодит баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох, тодорхой салбар, байгуулага, хамт олон, бие хүний хөгжил, дэвшлийг дэмжих хэрэгслэл, хөдөлгүүр  болгон ашиглахад чиглэж байна.

Цаашид шинжлэх ухаан, боловсрол-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын оюун ухаан, түншлэлийг шинэ шатанд гаргах нөхцөл, боломжийг бүрдүүлдэг бүтээлч өдөр болгох зорилтыг дэвшүүлжээ. 

 

Эх сурвалж: БСШУСЯ