Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Сигалыг бэлгийн дарамт үзүүлсэнд буруутгажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр жүжигчин эмэгтэй Портиа Де Росси жүжигчин, продюсер Стивен Сигалыг өөрт нь бэлгийн дарамт үзүүлж байсныг дэлгэжээ.

Тэрээр нэг удаа Сигалын киноны шалгаруулалтад оролцохоор оффист нь очиход энэ явдал болсон гэнэ. Тэр үед Сигал жүжигчин эмэгтэйд “дэлгэцнээс гадуурх ойлголцол уран бүтээлд чухал үүрэгтэй” гэж хэлээд өмдний цахилгаанаа тайлж байсан гэжээ.

Росси тэр дор нь өрөөнөөс гарч явсан ба өөрийг нь холбож өгсөн агенттай холбогдож болсон явдлыг хэлсэн гэнэ. Гэтэл зуучлагч байгууллагын төлөөлөгч “түүнийг чамтай адил төрлийн хүн биш гэдгийг мэдсэнгүй” гэж тайлбарлаад өнгөрчээ.

Одоо 65 настай Стивен Сигалын эсрэг мэдэгдлүүдийг жүжигчин Жулиана Маргилес, модель Женни Маккарти зэрэг бүсгүйчүүд гаргаад байгаа.

Холливүүдийн продюсер Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамтын дуулианаас хойш олон жүжигчин ийм хэрэгт холбогдоод байгаагийн сүүлийнх нь Стивен Сигал болж байна.

Австрали гаралтай Америк жүжигчин Росси нь телевизийн шоуны нэрт хөтлөгч Эллен Деженерэсийн эхнэр юм.

Деженерэс эхнэрийнхээ мэдэгдлийг өөрийн 75 сая дагагчтай хуудсанд хуваалцаaд “Би эхнэрээрээ бахархаж байна” гэж бичжээ.

Стивен Сигалын төлөөлөгч энэхүү мэдэгдлийн талаар ямар нэг хариу тайлбар өгөөгүй байна.

 

Эх сурвалж: BBC