Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалтын талаар үзүүлэх сургалт хийнэ

ikon.mn
2017 оны 11 сарын 10
iKon.MN

Туушин Бест Вестерн зочид буудалд

09:00 цагт Австралийн Засгийн Газрын төлөөлөл Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн байгууллагын төлөөлөлд сургалт хийнэ. 

Сонгино хайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд

09:00 цагт "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, үйл ажиллагаа болно.

"Блью мон цэнтр"-ийн 5 давхарт

09:00 цагт 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох, уулзалт хэлэлцүүлэг болно.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд 

09:00 цагт Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт болно.

"Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд

09:00 цагт Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "ХХ зууны Монголын уран зохиолын үнэт зүйл ба Чадраабалын Лодойдамба" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд

10:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

10:00 цагт Цэцэгсийн хүрээлэн тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдаа болно.

МҮОНРТВ-ийн "Цагаан лавай" студид

10:00 цагт "Ургацын далай" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан түрүү" шагнал гардуулах ёслол болно.

МҮЭХ-ны хурлын танхимд

12:00 цагт Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.

АБТЭМА төвд

13:30 цагт  Импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалтын талаар үзүүлэх сургалт хийнэ.

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

14:00 цагт Монголын үндэсний брэндийн зөвлөлөөс зохион байгуулж буй бизнес эрхлэгчидтэй хийх уулзалт болно.

Сүхбаатар дүүргийн шүүх

н.Баярцогтын зөрчлийн асуудлыг шийдэх шүүх хурал болно.