Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо WAN-IFRA-ын гишүүнээр батламжлагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж WAN-IFRA-ийн гишүүн болсон талаараа мэдээллээ.


Тэд "Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Дэлхийн сонины холбооны (WAN-IFRA) гишүүнээр албан ёсоор батламжлагдлаа.

Дэлхийн сонины холбоо нь 1948 онд байгуулагдсанаасаа хойш 120 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-ын UNESCO-д зөвлөх статустай мэргэжлийн байгууллага юм. Мөн хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийдэг гол субьект. 

Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо энэхүү нэр хүндтэй байгууллагын албан ёсны гишүүн болсноор нийт сонины ажиллагсад, сэтгүүлчид олон улсын түвшинд ажиллах, судалгаа хийх, зөвлөгөө авах, салбарынхаа бусад төлөөлөгчидтэй хамтран ажиллах цар хүрээг нь өсгөж байна. 

Өнөөдрийн үйл явдал нь Монголд тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсаны 100 гаруй жилийн түүхэнд тохиолдсон томоохон үйл явдал юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн сонины холбоонд Монголын өдөр тутмын сонинуудын холбоо элссэн нь нэг талаас манай улсын хэвлэл мэдээллийн салбар олон улс, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж буйг илтгэлээ. Нөгөө талаас олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан мөрдөх, үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн шинэ шатанд дэвших боломжийг нээж байна" гэв.