Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ATP-ийн шигшээ тэмцээний оноолт гарлаа

SPS телевиз
2017 оны 11 сарын 9
SPS
Зураг зураг

Оны төгсгөлд явагддаг ATP-ийн шигшээ тэмцээний хэсгийн оноолт, тоглолтын хуваарь албан ёсоор гарлаа. Энэ жил форм сайтай байгаа дэлхийн чансааг тэргүүлэгч испани залуу Рафаэль Надаль хэсэгтээ Бельгийн Дэвид Гоффин, Австрийн Доминик Тим, Болгарын Григор Димитров нартай багтжээ.

Харин нөгөө хэсэгт Рожер Федерер, АНУ-ын теннисчин Жэк Сок, Германы Александр Зверев болон Уимблдоны дэд аварга Чехийн теннисчин Марин Чилич нар хамт оржээ.

Энэ жилийн тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт үзүүлсэн найман теннисчин эл шигшээ тэмцээн оролцож буй бөгөөд тамирчин бүр хэсэгтээ гурван тоглолт хийж, хамгийн сайн үзүүлэлттэй хоёр теннисчин хагас шигшээд шалгаран өрсөлдөх юм.

Энэ тэмцээнийг Их Британийн теннисчин Энди Мүррэй бэртлийн улмаас өнжихөөр болсон бол энэ онд зургаан тэмцээнд түрүүлээд буй Рафаэль Надаль чадах бүхнээ шавхан тоглохоо үзэгчдэдээ амлаад байгаа юм.

Зураг