Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улсын дээд шүүх “гурав дахь хүйс”-ийг хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Германы дээд шүүх тус улсын албан бичиг баримтуудад гурав дахь хүйсийг тодорхойлж оруулах шийдвэр гаргасан нь Европын орнуудын хувьд анхны тохиолдол болж байна.

Холбооны Үндсэн Хуулийн Шүүх эр ба эм хүйстний аль нэгэнд багтах боломжгүй хүмүүсийг нэрлэх зохистой нэр оноож, ирэх онд багтаан төрсний гэрчилгээнд нэвтрүүлэх үүргийг парламентад өгчээ.

Нэгэн ийм төрлийн хүн хромосомын шинжилгээгээр аль ч хүйстэнд багтахгүй нь тогтоогдсон тул шүүхэд хандаж, төрсний гэрчилгээн дээр шинэ ангиллаар бүртгүүлэхийг хүссэн юм байна.

Эхний удаад шүүхээс хүсэлтийг зөвшөөрөөгүй ба Германы хуульд хүүхдийг зөвхөн эрэгтэй ба эмэгтэй гэж бүртгэх, үгүй бол хоосон үлдээх заалттайг үндэслэсэн юм.

Гэвч нэхэмжлэгч нь дээд шүүхэд давж заалдсанаар ийм шийдвэр гарчээ. Шүүхийн шийдвэрийг Европын хүний эрхийн байгууллагууд, Трансжендэр хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчид таатай хүлээн авсан байна. Харин Германы парламент эр, эм хүйстэнд багтахгүй эдгээр хүмүүсийн хүйсийг тодорхойлох доромж утгагүй, эерэг нэр бодож олох даалгавартай үлджээ.

 

Эх сурвалж: Independent