Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Саятан ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөжээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 9
Сурталчилгаа

Чингэлтэй дүүргийн 24-р сургуулийн 4а ангийн хамт  олон  өөрсдийн амьдарч буй орчиноо цэцэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөөд байжээ. Үүний тулд тэд эцэг эхчүүдээс мөнгө хуримтлуулах, хандив босгох зэргээр санхүүгээ шийдэхээр тооцоолсон байна. Харин яг энэ үед өөр нэг боломж олдсон нь "Ангиараа саятан" сошиал уралдаан байлаа.

Ийнхүү тус ангийн хамт олон Айсмарк компаниас Монголд анх удаагаа зохион байгуулсан хамгийн өндөр  буюу 33 сая төгрөгний шагналын сантай “Ангираа саятан” сошиал уралдаанд оролцохоор шийдсэн байна. Улмаар тэд бүсдээ шилдэгээр шалгарч, саятан ангийн нэг болж чадсанаар өөрсдийн төлөвлөсөн ажлаа амжилтай зохион байгуулахад хүрэлцэхүйц төсөвтэй болжээ.

Саятан ангиуд өөрсдийн шагналын мөнгөө хэрэгтэй олон ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Тухайлбал АШУҮИС-ийн лицейн 12в ангийн сурагчид ТҮК-ийн ажилчид болон замын цагдаагийн албан хаагчдыг халуун аарц, хоолоор дайлсан бол Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн 7а анги Матетикийн танхимаа тохижуулахаар болжээ.

Төгсөх ангийн сурагчдын хувьд монтаж хийлгэх гэх мэтээр төгсөлтийн баяртаа ашиглахаар төлөвлөсөн байна. Эдгээр дундаас  хамгийн бага анги нь хэдий ч уралдаандаа идэвхтэй оролцож ах эгч нартайгаа эн тэнцүү өрсөлдөн саятан ангийн нэг болж цаашлаад шагналын мөнгөөрөө ногоон төгөл байгуулахаар төлөвлөөд байгаа 24-р сургуулийн 4а ангийн багш Д.Ганчимэгтэй ярилцлаа.

 

- “Ангиараа саятан болох” сошиал уралдаанд оролцож, саятан ангийн нэг болсонд баяр хүргэе. Уралдааны шагналын мөнгөөрөө олон ажил хийхээр төлөвсөн гэж дуулсан. Ямар ажил хийхээр болсон бэ?

- Баярлалаа. “Ангиараа саятан болох” сошиал уралдааны зарлалыг хараад, ангиараа оролцохоор шийдсэн. Уралдааны дүрмийн дагуу “ Айсмарк”-ын зайрмагтай хамт авхуулсан зургаа илгээж, саятан ангийн нэг болж, 3 сая төгрөгийн  эзэн болсондоо маш их баяртай байна.

Шагналын мөнгөө бид хэрхэн зарцуулах вэ гэж  сурагчид болон эцэг эхчүүдтэйгээ ярилцсаны эцэст олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал манай анги 46 сурагчидтай. Сурагч тус бүрд хадгаламж нээж өгөхөөс гадна эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоогоор хувцасны уут захиалахаар болсон. Мөн  шагналын мөнгөөрөө ангидаа хөшиг авах, Чингэлтэй дүүргийн 3-р хороог цэцэгжүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

- Шагналын мөнгөөрөө их сайхан олон ажил хийхээр болсоныг дуулах таатай байна. Энэхүү уралдаан танай анги хамт олны хувьд их өгөөжтэй уралдаан болсон болов уу гэмээр санагдлаа.

- Тэгэлгүй яахав. “Ангиараа саятан болох” уралдаан их өгөөжтэй уралдаан болсон шүү. Учир нь  анги хамт олноороо нэг мөрөөдөл, зорилоготой байхад сурагчдыг чиглүүлж чадсан гэж бодож байна.

Түүний тод жишээ нь хүүхдүүд шагналын мөнгөөрөө төлөвлөсөн олон ажлыг хийх хөрөнгөтэй боллоо. Мөн хамгийн чухал нь ангираа нэгэн зорилгын төлөө нэгдэж чадлаа. Бид төлөвлөсөн ажлаасаа илүү их ажлыг хийхээр болсондоо сурагчид маань их сэтгэл хангалуун байна. Иймээс сурагч бүр Айсмарк компанид зориулан талархалын үг бүхий захидал бичсэний зэрэгцээ “Бидний мэдэх Айсмарк” нэртэй гар зургийн үзэсгэлэн гаргажээ.

 

ТАЛАРХАЛЫН ЗАХИДАЛ

Сайн байна уу?

Айсмаркийн хамт олон минь

Би танай үйлдвэрийн зайрмаг болох Бамбар, Венус, IBERRY гээд бүх төрлийн зайрмагыг идэх дуртай. Маш гоё амттай байдаг. Манай гэр бүл юм авч идэхээрээ би дандаа венус авч иддэг.  “ Ангиараа саятан болох” уралдааныг сонсоод, энэ тэмцээнд шууд оролцъё  нь бодсон. Заримдаа хямдхан гээд бамбар авч иддэг. Одоо танай үйлдвэртэй танилцах гэж байгаадаа маш их баяртай байна. Би ангаираа саятан болсондоо баяртай байна.Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Хүндэтгэсэн: Х.Хийморь

24-р сургуулийн 4а ангийн сурагч


“Ангиараа саятан” сошиал уралдаан нь анги хамт олноороо нэг мөрөөдөл, зорилоготой байхад сурагчдыг чиглүүлж чадсаны зэрэгцээ зайрмагаа аваад саятан болж, шагналын мөнгөө хэрэгцээт зүйлсээ зарцуулах боломжтой болсондоо сурагчид сэтгэл өндөр байлаа. Уралдаанд нийслэл төдийгүй орон нутгийн сурагчид идэвхтэй оролцсон юм.

Тухайлбал Орхон аймаг Баян-өндөр сум 13-р сургууль 12а анги, Дундговь аймаг Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12а анги, Өвөрхангай аймаг Хархорин сум ЕБС-ийн 2 сургууль 12а анги, Хэнтий Хэрлэн 1-р сургуулийн 10б анги, Говь-Алтай аймаг 1-р сургууль 12д ангиуд саятан ангийн нэг болжээ. Энэхүү уралдаанд нийт 500 гаруй анги оролцсоноос 13   саятан ангийг тодруулж, анги тус бүрд 3 сая төгрөгийн шагнал олгосон байна.

Айсмарк компаний хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурагчидруу чиглэсэн олон сонирхолтой уралдаан тэмцээнийг зохион байгуулдаг. Тухайлбал өнгөрөгч 6-р сард Апплежуулах аяныг зохион байгуулж 150 гаруй хүүхдийг урамшуулсан бол энэ удаад Ангиараа саятан сошиал уралдааныг маш амжилттай зохион байгуулж нийт 13 саятан ангийг тодрууллаа. Цаашдаа ч гэсэн хүүхэд багачуудруугаа чиглсэн олон ажил хийхээр төлөвлөжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.