Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын удирдлагагүй болсон сансрын хөлөг Европын орнуудын дээрээс унах магадлалтай болжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Техникийн алдаанаас удирдлагагүй болж тойрог замд хаягдсан Хятадын Тянгон-1 хөлөг удахгүй дэлхийн агаар мандалд орж ирснээр зарим хэсэг нь газарт унах гэж байгаа билээ.

Тэгвэл Европын Сансрын Агентлаг (ESA) уг хөлгийн унах газар, хугацаа зэргийг барагцаалан гаргажээ. Тэдний тооцоолсноор Хятадын хөлөг 2018 оны эхээр Европын зарим орнуудын нутаг дэвсгэрт унах магадлалтай болсон байна.

ESA одоогоор дэлхийн бусад 13 сансрын агентлагийн хамтаар унах хөлгийн хөдөлгөөнийг хянаж байгаа гэнэ. Хөлгийн ихэнх хэсэг агаар мандалд орж ирэхдээ шатах ч багахан хэсэг нь газрын гадаргад хүрнэ гэж үзэж байгаа юм.

Хөлгийн хэлтэрхийнүүд унах “галын шугамд” Испани, Португаль, Итали, Болгар, Грек зэрэг орнууд багтаж байгааг тойрог замын траекторыг тооцоолж гаргажээ.

Яг хэзээ, хэдэн цагт, хаана, хэр том хэмжээтэй хэлтэрхий унахыг нарийвчлан хэлэх аргагүй гэнэ. Сансрын түүхэнд ийм уналтууд гарч байсан ч хүн амьтан хохироож байсан тохиолдол байхгүй ажээ.

Тянгон-1 хөлөг яг одоо 300 км өндөрт секундэд 7 км хурдтайгаар дэлхийг тойрон эргэлдэж байгаа ба аажим аажмаар доошилсоор байгаа юм.

2013 онд удирдлагагүй болсон уг хөлөгтэй 2016 оноос хойш холбоо тасраад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today