Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс Беларусьтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар энэ оны есдүгээр сард Бүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталжээ.

Мөн уг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг тус комиссын Монголын хэсгийн дарга, сайд Б.Батзоригт даалгасан байна. 

Хуралдаанаар худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.  Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцсэн байна. 

 

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс