Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хол ба ойрын хараанд солигдож ажилладаг нүдний шилийг Япончууд зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хүрээнд нь байрлах мэдрэгчинд хүрснээр ойрын болон холын харааны зориулалттай болж өөрчлөгддөг нүдний шилийг Японы Mitsui Chemicals Inc компани зохион бүтээжээ.

“TouchFocus” нэртэй энэ харааны шилний хүрээ нь янз бүрийн хэлбэртэй байх гэнэ. Шилийг бүтээхдээ Мицуй компани өндөр хугаралттай шилний материал, шингэн кристал линз гэсэн хоёр технологийг хослуулсан юм байна,

Шилний хүрээнд цахилгаанаар ажилладаг бичил схем суурилуулсан гэнэ. Өнөөдөр зах зээлд байгаа ойрын болон холын харааны аль ч шилнээс давуу тал нь илүү өргөн хүрээнд хардаг, хүрээ нь нүдэнд харагддаггүйгээрээ онцлог ажээ.

Хүрээнд нь жижиг оврын баттерей суулгадаг ба түүнийг тусгай цэнэглэгчээр цэнэглэх гэнэ. Хол, ойрын шилжилтийг тасралтгүй гүйцэтгэхэд баттерей нь 10 цаг ажиллах багтаамжтай юм байна. Туршилтын үед хоёр долоо хоногийн хугацаанд баттерейг нь цэнэглэлгүй хэрэглэж байсныг Мицуй компани онцолжээ.

TouchFocus харааны шил 2018 оны хавар худалдаанд гарна. Үнийн хувьд бусад шилнүүдээс өндөр байхаар төлөвлөгдсөнийг Мицуй компани мэдээлжээ. Тухайлбал 100,000-150,000 иений ($880-$1,300) орчим байх гэнэ.

 

Эх сурвалж: Japan Today