Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

A.Жаргал
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг нар Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газар, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан ажлын чиглэл өглөө.

Цаашид гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоон дүн шинжилгээ хийж, нийслэл хотын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүсчилсэн, обьектолсон хэлбэрээр нэгдсэн удирдлагатай багийн системээр зохион байгуулж, урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачлага өрнүүлэн ажиллаж буй байгууллага, аж ахуй нэгж, хороо, иргэдийн санал санаачлага, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

Мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, хороо хариуцсан хэсгийн байцаагч нарт заавар, зөвлөмж өгч тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж, тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй шалтгаан нөхцөлийг газар дээр нь очиж танилцан, иргэд олон нийтэд мэдээлж, түүнийг арилгах, бууруулах чиглэлээр төлөвлөгөө, зураглал гарган хамтран ажиллах аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Газар