Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн аварга допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

SPS телевиз
2017 оны 11 сарын 8
SPS
Зураг зураг

Холын зайн гүйлтээр дэлхийд тэргүүлдэг Кени улсын алдарт тамирчин, олимпийн аварга Жемима Сумгонг 4 жилийн хугацаанд тэмцээн, уралдаан оролцох эрхээ хасуулжээ.

Жемима Сумгонг эмнэлэгт хэвтэх хугацаандаа допингийн агууламж бүхий эм хэрэглэсэн гэдэг нь тогтоогдож, шүүхээс түүнийг спортын бус үйлдэл гаргасан хэмээн үзсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн допингийн шинжилгээгээр түүний биенээс цусны улаан эсний төлжилтийг хурдасгаж,  бие дэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэгч эритропоэтин хэмээн бодис илэрсэн юм.

Жемима Сумгонг “Рио-2016” олимпийн наадамд түрүүлэхдээ 2 цаг 24 минут 4 секундэд барианд орж, Кени улсын алтан медалийн салхийг хагалж байсан юм.

Зураг