Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Гол мөрний нэртэй алдартнууд усаа хамгаалах санаачилгад нэгджээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2010 оны байдлаар манай улсын усны нийт хэрэглээ 565.5 сая метр куб байсан бөгөөд үүний 80 хувийг буюу 452.4 сая метр куб усыг газрын доорх усаар хангажээ.

Гэтэл манай орны нийт усны нөөцийг 34.6 шоо км нь гол мөрөн, 500 шоо км нь нуур, 62.9 шоо км нь мөнх цас, мөсөн гол тус тус эзэлж байна. Үүнээс ашиглаж болох нөөцийг тогтоох нь бүү хэл тогтоох аргачлалаа ч бүрэн шийдээгүй өнөөдрийг хүрчээ. Судлаачдын тооцоолсноор хүн төрөлхтөн сав ертөнц өөрийн баялгийг нөхөн сэргээх, тогтвортой хадгалах боломжийг нь удаанаар устган, үгүй болгосоор байна.

Өдөр болгон бид эх дэлхийнхээ нөхөн сэргээж чадах хэмжээнээс нь даруй 30 хувь илүү нөөцийг ашиглаж байна. Ялангуяа цэвэр усны нөөц улам бүр хомсдож байгаа бөгөөд цэвэр усны шударга хуваарилалтын төлөөх тэмцэл олон улсад төдийгүй үндэстэн хооронд, орон нутагт, малчид уурхайчид гэх мэт нийгмийн бүлгийн дунд ч гарах болжээ.

Иймд Монголчууд нэр төрөө эрхэмлэн хамгаалдаг шигээ усаа хамгаалах цаг болсныг нэхэн сануулах үүднээс гол мөрний нэртэй ижил нэртэй алдартнууд усаа хамгаалах санаачилгад нэгдэж, дуу хоолойгоо өргөжээ.

ВИДЕО: