Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы цуврал алуурчин эмэгтэй цаазын ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Япон даяар “хар бэлэвсэн эхнэр” нэрээр алдаршсан цуврал алуурчин эмэгтэйд өнөөдөр шүүхээс цаазын ял оноожээ. Тэр нөхрийнхөө болон дотно харилцаатай байсан хоёр эрэгтэйн амийг хөнөөж, бас нэг шинээр танилцсан эрийг алахыг завдсан юм.

2007-2013 онуудад дээрх хэргийг үйлдэхдээ хохирогчдын хөрөнгийг салгаж авах зорилго агуулж байжээ.

70 настай Чисако Какехиг сэтгэцийн хувьд эрүүл, хариуцлага хүлээх чадвартай гэж дүгнэсэн Киотогийн тойргийн шүүх өнөөдөр ийнхүү түүнд хамгийн хүнд ял оноолоо.

Өрөнд баригдсан Какехи хохирогсдын хөрөнгийг өвлөж авах зорилгоор тэдний уух ундаанд цианид найруулж өгдөг байсан юм. Тэр 75 настай нөхөр Исао, үерхэж байсан 71 настай Масанори Хонда, 75 настай Минору Хиоки нарыг ийм аргаар хөнөөж, 79 настай Тошиаки Суэхиротой танилцсаныхаа дараа мөн алахыг завджээ.

Өмгөөлөгч нь Какехиг сэтгэцийн хувьд эрүүл биш гэж мэдүүлж байсан ч шүүх үүнийг үгүйсгэжээ.

Нөхөртэйгээ хамт үйлдвэрлэл эрхэлдэг байсан Какехи нөхрөө нас барсны дараа дампуурч их хэмжээний өрөнд орсон гэдэг. Тэрээр энэ өрнөөсөө салахын тулд танилцах албаар дамжуулан мөнгөтэй эрчүүдтэй уулзаж, итгэлийг нь олсны дараа аминд нь хүрдэг байжээ.

 

Эх сурвалж: Kyodo News