Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы урлагийн оддыг төлөөлөн Пикотаро Трамптай уулзаж баясгажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японд албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай тус улсын урлагийн оддыг төлөөлөн Пикотаро буюу Казухито Косака уулзаж, тансаг хүлээн авалтын үеэр дуугаа дуулжээ.

Хамт байхыг нь харах боломж ховор энэ хоёр хүнийг адилтгах нэг зүйл нь хоёул алтан шаргал өнгөнд дуртай юм. Трампын Нью Йорк хот дахь гэр нь тэр чигтээ алтадсан дотоод засал чимэглэлтэй байдаг бол Пикотаро мөн ийм өнгөтэй хувцаслалтаараа ялгардаг.

Пикотаро АНУ-ын ерөнхийлөгчтэй нүүр тулж уулзсандаа их л сэтгэл нь хөдөлж, 15 орчим гэрэл зургаа твиттер хуудсандаа оруулжээ. Харин Трамп энэ уулзалтын талаар твиттертээ дурдаагүй байна.

Трампын хүндэтгэлийн зоогийн уур амьсгалыг хөгжөөх зорилгоор Абэ Пикотарог сонгосон гэнэ. Түүний хит дуу “PPAP-Pen Pineapple Apple Pen” нь ердөө 45 секунд үргэлжилдэг.

PPAP Японы Биллбордийн Hot 100 жагсаалтын нэгдүгээрт жагсаж, АНУ-ын Биллбордын жагсаалтад багтсан хамгийн богино дуу болж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Трампын зээ охин  Арабелла PPAP дууг дуулж байгаа дүрс бичлэг интернэтэд тарж байсан бөгөөд тухайн үед Трамптай уулзахаар Нью Йоркод очсон Абэд уг видеог үзүүлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian