Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд GPS-тэй өрсөлдөх зорилготой хиймэл дагуулаа хөөргөжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын GPS системтэй өрсөлдөх навигацийн хиймэл дагуулаа Хятад улс Ням гарагт хөөргөжээ. Ингэсний дүнд тэд гадаад орнуудын системээс хамаарах хамаарлаа зогсоох төлөвлөгөөтэй гэнэ.

Ням гарагт Сичуань мужид орших сансрын буудлаас Бэйдоу-3 нэртэй хоёр хиймэл дагуулыг пуужинд тээвэрлэн хөөргөжээ.

Ирэх гурван жилд дахин 30 гаруй хиймэл дагуулыг нэмж хөөргөх юм.

Бэйдоу-3 нь АНУ-ын GPS, ОХУ-ын ГЛОНАСС системүүдтэй өрсөлдөх гэнэ.

Үүнээс өмнө Бэйдоугийн 20 гаруй хуучин загварыг хөөргөсөн нь тойрог замд ажиллаж байгаа ба тэд зөвхөн Хятадын газар нутгийг хамардаг.

Харин шинэчилсэн Бэйдоу нь дэлхийг нийтэд нь хамрах бөгөөд зөвхөн цэргийн зориулалтаар бус, гар утас, автомашины залуур гээд иргэдийн хэрэглээнд ашиглагдана.

Энгийн хэрэглээнд ашиглагдах сигнал нь 2.5-5 метрийн нарийвчлалтайгаар байрлал тодорхойлох юм. Энэ нь GPS системтэй өрсөлдөхүйц гэсэн үг. Харин батлан хамгаалах хэрэглээнд миллиметрийн нарийвчлалтай кодлогдсон сигналыг ашиглах гэнэ.

Бэйдоу-3 хиймэл дагуулыг өнгөрсөн долдугаар сард тойрог замд оруулахаар төлөвлөж байсан ч техникийн саатлын улмаас хойшилсон юм байна.

2020 он гэхэд Хятад улс дэлхийн хаана ч байгаа зэвсэг техникээ өөрийн байрлал тодорхойлох системээр удирдаж, хянадаг болох зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post