2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
11°
08:00
S32
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ерөнхийлөгчид дунд хуруугаа үзүүлсэн эмэгтэй ажлаасаа халагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN

Аравдугаар сарын 28-ны Баасан гарагт Виржиниа мужийн Стерлинг хотод дугуйтай зорчиж байсан Жюли Брискмэн хажуугаар нь гарсан Дональд Трампын автомашины цуваанд дунд хуруугаа үзүүлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Түүний араас буулгасан AFP агентлагийн сэтгүүлчийн гэрэл зураг интернэт ертөнцийн нэг дуулиан болж байв.

Тухайн үед Трамп Виржиниа дахь өөрийн эзэмшлийн гольфийн клубт тоглоод буцаж явжээ.

Харин энэхүү зураг Брискмэнийг ажлаа алдахад хүргэсэн байна.

Тэр Акима компанид ажилладаг байжээ. Даваа гарагт Брискмэн хүний нөөцийн хэлтэстээ хандаж, яагаад ийм үйлдэл хийх болсноо тайлбарласан гэнэ. Харин маргааш нь буюу Мягмар гарагт түүнтэй дарга нар нь уулзаад ажлаас халж байгаагаа мэдэгджээ.

Халах болсон үндэслэлээ тайлбарлахдаа Брискмэн уг зургийг хувийн сошиал хуудасныхаа профайл зураг болгосон нь Акима компанийн сошиал орчны бодлогыг зөрчиж байна гэсэн байна.

Акима компани олон чиглэлээр АНУ-ын засгийн газартай хамтран ажилладаг ажээ. Тиймээс бизнест нь сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилсон бололтой байна.

Хэдийгээр ийм шалтгаанаар халагдсан ч Бриксмэн үзэл бодолдоо үнэнч байсандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашдаа өөрийн улс төрийн үзэл бодолд нийцэх байгууллага, хөдөлгөөнүүдтэй хамтран ажиллахаа амлажээ.

 

Эх сурвалж: Quartz

 

x