Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-ОХУ-ын бизнес уулзалт болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN

“Блю скай” зочид буудлын “Топаз” танхимд

09:00 цагт ДЭМБ-аас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт болно. 

Тэнгис кино театрын Их танхимд

09:50 цагт Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах 01 тоот албан даалгавар"-ыг мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад танилцуулж, ёс зүйн мэдэгдэлд гарын үсэг зурна.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 507 тоотод 

10:00 цагт Монгол-ОХУ-ын бизнес уулзалт болж, салбарын бизнес эрхлэгчид харилцан туршлагаа солилцоно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Фэйсбүүк, твиттерийг хааж хариуцлагатай, хяналттай үндэсний сүлжээтэй болох тухай Цахим халдлагаас ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгээс хэвлэлийн хурал хийнэ.

MN Мэдээллийн төвд 

12:00 цагт Монгол иргэнийг Хятад улсын иргэн монгол эхнэртэйгээ нийлэн алуулах захиалга өгснийг баримт нотолгоотой дэлгэнэ.

Нийслэлийн иргэний танхимд

14:00 цагт Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг болно.