Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын гадаад хэлний багш нар Олон улсад тэр тусмаа Азийн орнуудаар хичээл заах боломж байгаа"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын гадаад хэлний багш нар Солонгосын Сөүл хотын Сүүмионг их сургууль дээр зохион байгуулагдсан 25 дах удаагийн англи хэлний заах аргын олон улсын хуралд оролцжээ.

Манай багш нар TESOL-ийн чиглэлээр гадаадын олон улсын хуралд хамрагдах нь харьцангуй бага байсан. Харин энэ удаад долоон багш амжилттай оролцож батламжаа авсан байна.

  1. Технологийн дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийн эрхлэгч-Г.Ганзориг
  2. 52-р сургууль -А.Хонгорзул
  3. 58-р сургууль -С.Цэвэлмаа
  4. 65-р сургууль-Ж.Баттуяа
  5. Эрдмийн өргөө цогцолбор- Д.Болормаа
  6. 16-р сургууль- М.Сэлэнгэ
  7. 67-р сургууль-В.Үржилцэцэг

Энэ талаар санаачлагч Г.Ганзориг "Олон улсын KOTESOL хуралд анх удаа Монголоос багаар оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Ер нь манай Монголын гадаад хэлний багш нар Олон улсад тэр тусмаа Азийн орнуудаар хичээл заах боломж байгаа" хэмээн дүгнэжээ. 

Хуралд оролцсон багш нар бүх зардлаа өөрсдөө гаргасан бөгөөд Технологийн дээд сургууль ерөнхийд нь дэмжсэн байна.