Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхаарууллаа

ikon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ихэнх нутгаар цас ихээр орж, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Мөн зарим даваа гүвээ тухайлбал, Хойд чиглэлд 52, 124, Бороогийн даваа, Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваа, Солонготын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна.

Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн АЗЗА ТӨХК-үүд ажиллаж байна.

Сэрэмжлүүлэг

Иймд цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.