Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дэррик Рөүс улирлын турш цөөн минут тоглоно

SPS телевиз
2017 оны 11 сарын 6
SPS
Зураг зураг

Кливленд Кавальерс багийн холбон тоглогч Дэррик Рөүс энэ улирлын турш минутын хязгаарлалттай тоглохоор болжээ. Кавальерс багийн дасгалжуулагч Тайрон Лью, бэлтгэл хангагч Стив Спиро, Дэррик Рөүсийн менежер БЖ Армстронг нар зөвшилцсөний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргажээ.

Учир нь Кавальерсын хувьд плэйоффт шалгарч, аваргын төлөө дайралт хийх хамгийн өндөр магадлалтай багуудын нэг. Тиймээс Дэррик Рөүсийг улирлын турш бэртэл гэмтлээс хол байлгаж, плэйоффт илүү ашиглах үүднээс дээрх шийдвэрийг гаргажээ.

Дасгалжуулагч Тайрон Лью Дэррик Рөүсийг талбайд 28-31 минут тоглуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Рөүсийн хувьд энэ улиралд 5 тоглолтонд оролцохдоо талбай дээр дунджаар 28.6 минут тоглож 16.0 оноо, 2.8 самбараас бөмбөг авалт, 1.8 оновчтой дамжуулалт дунджилсан юм.

Зураг