Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Нью-Йоркийн марафонд 40 жилийн дараа

SPS телевиз
2017 оны 11 сарын 6
SPS
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулагдаж буй Нью-Йоркийн марафонд өдгөө 36 нас хүрч буй 2010 оны энэхүү тэмцээний дэд аварга, “Рио-2016” олимпийн наадмын 6 дугаар байрын шагналт Шалан Флэнаган түрүүлж, эл марафонд 40 жилийн дараа алтан медаль хүртсэн анхны америк хүн болжээ.

Шалан Флэнаган нийт замыг 2 цаг 26 минут 53 секундэд туулж, өөрийн замналын анхны түрүүг хүртсэн бол энэхүү марафонд сүүлийн 3 жил дарааллан түрүүлээд байсан Кенийн тамирчин Мэри Кейтани тэргүүлэгчээс 61 секунд хоцорч дэд байрт оржээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн гүйгч Геофрей Камворор өөрийн нутаг нэгт Уилсон Кипсангаас ердөө 3 секундын өмнө барианд орж түрүүлсэн байна.

Энэ жилийн Нью-Йоркийн марафонд дэлхийн 125 улсын 50 мянга гаруй гүйгчид оролцсон юм.

Зураг