Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Утааны эсрэг ээж аавууд ТББ-ааc мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Архивын ерөнхий газарт

10:00 цагт Архивын ерөнхий газраас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Тус өдөрлөг Үндэсний төв архив, салбар, төрөлжсөн, аймаг, нийслэлийн зэрэг төрийн бүх архивууд дээр орон даяар явагдана.

Асрал төвд

11:15 цагт Канад сангаас санхүүжүүлэн Асрал төвийн Халуун хоол төслийн бохирын шугам засварлаж, гал тогоог бүрэн тохижуулсан ажлыг хүлээлгэн өгөх хүндэтгэлийн ажиллагаа болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагт Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна сэдвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас мэдээлэл хийнэ.

Монцамэ агентлагийн Мэдээллийн төвд

13:00 цагт Утааны эсрэг ээж аавууд ТББ-c энэ өвлийн цуврал жагсаал болон утааг арилгах чиглэлд төрөөс амласнаа хийхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.