Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Швейцарьчууд аяга вискинд $10,000 төлсөн хүнд мөнгийг нь буцааж төлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн наймдугаар сард Хятадын нэгэн жуулчин Швейцарийн алдартай виски баарнаас 1878 оны Макаллан вискийг аягыг нь $10,000-аар авч хүртсэн тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Швейцарийн Сэнт Мориц дахь Валдхаус зочид буудлын Devil’s Place Whisky Bar нь Гиннесийн номонд бичигдсэн, маш олон ховор үнэтэй вискиг хадгалж байдаг, хагас музей гэмээр газар юм.

 

Гэвч саяхан вискиний экспертүүд Хятад жуулчинд амсуулсан виски нь 1878 оных биш, харин 1970-1972 онд савласан виски бөгөөд лонхон дээр нь өөр шошго наасан болохыг тогтоожээ. Баарны эзэн Сандро Бернаскони уг вискийг аав нь 25 жилийн өмнө худалдаж авсан болохыг мэдсэн байна.

Ингээд тэр аравдугаар сард Бээжин хотод өөрийн биеэр ирж, 9,999 швейцарь франк буюу $10,000-аар аяга виски худалдан авсан үйлчлүүлэгчтэй уулзан төлсөн мөнгийг нь буцаан өгчээ.

 

Бернаскони уг үйлдлээ “Швейцарьчууд бол шударга хүмүүс, луйвар хийдэггүй” гэдгийг батлан харуулах зорилготой гэж тайлбарласан байна. Тэр өмнө нь 1878 оны Макалланыг үнэхээр хуучны жинхэнэ виски гэж итгэж явснаа энэ үеэр хэлжээ.

 

Эх сурвалж: AFP