Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим Байнгын хорооны даргыг сонголоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2017.11.03/ 17.30 цагт үргэлжлэн хуралдаж Зарим Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан. Тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийг сонгохыг дэмжсэн байна. Түүнчлэн Өргөдлийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Д.Оюунхорол, Д.Батнасан, Ж.Батзандан, Ж.Ганбаатар нар танилцуулав.

Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг, Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Дараа нь нэр дэвшигчдийг Байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир:

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг Өргөдлийн байнгын хорооны даргаар,

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар,

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Төсвийн байнгын хорооны даргаар,

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Хууль зүйн байнгын хорооны даргаар,

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар,

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгон баталлаа.

Мөн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулагдсаныг албан ёсоор зарлалаа.

 

Эх сурвалж:  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс