Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Рафаэль Надаль форм сайтай байна

SPS телевиз
2017 оны 11 сарын 3
SPS
Зураг зураг

Рафаэль Надаль талбайн теннисний Парисын Мастерсын шөвгийн 16-д Уругвайн теннисчин Пабло Куевасыг 6:3, 6:7 (5:7), 6:3-аар хожиж дараагийн шатанд шалгарлаа. Испани эр шөвгийн наймд Сербийн теннисчин Филип Крайиновичтой учраа таараад байна.

“Рафа” хоёрдугаар шатанд Хён Чунг хожсоноор энэ жилдээ дэлхийн чансааг тэргүүлж өндөрлүүлэх болзлоо хангаад байсан юм.

Харин Аргентинийн теннисчин Хуан Мартин Дел Потро шөвгийн наймд өнгөрсөн жилийн дэд аварга, АНУ-ын теннисчин Жон Иснертэй учраа таарсан бол түүний нутаг нэгт, дэлхий чансааны 22 дугаар байрт бичигдэж буй Жэк Сок энэ шатанд Лукас Пуллиг хожиж дараагийн шатанд Испани теннисчин Фернандо Вердаскотой учраа таарсан.

Шөвгийн наймын сүүлийн учраанд ATP-гийн шигшээд анх удаа шалгарсан Бельги залуу Давид Гоффиныг хожсон Францын теннисчин Жулиен Беннету, Хорват залуу Марин Чиличтэй тоглохоор боллоо.

Зураг