Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлийн төв гудамж "Улаанбаатар" үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэгтэй боллоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан хийж бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй, шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болж байгаа юм.

Дэлхийн бүхий л хотууд тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн тухайн хотууд өөрсдийн онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүд ашиглаж байгаа энэ цаг үед брэнд логогоо ашиглаж сурталчилгаа хийх нь зорин ирэх жуулчдын урсгалд ихээр нөлөөлдөг байна.  

Нидерланд улсын Амстердам хотыг илэрхийлэх “I Amsterdam” бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдэж тус хотыг жилд 18 сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход нөлөөлсөн хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээр байрладаг I-SEOUL-U бэлгэ тэмдэг нь тус улсын төдийгүй гадаад дотоодын жуулчдын зорин очих брэнд аялал жуулчлалын нэг юм байна.

Түүний нэгэн адил Монгол Улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг илэрхийлэх хотын нүүр царай болж, орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг шийдэл загваруудыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид хийх юм байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг