Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Талийгаач Ким Жон Намын хүүг хөнөөх зорилготой Хойд Солонгосын алуурчдыг Хятадад саатуулсан гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёрдугаар сард Малайзад алагдсан Ким Жон Намын хүү Ким Хан Солын амийг хөнөөх зорилгоор Хойд Солонгосоос илгээсэн долоон алуурчныг Хятадын тал хил дээрээ саатуулж, ажиллагааг нь тасалдуулсан тухай Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.

Талийгаач Ким Жон Нам нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах нь байсан юм. Түүний хүү 22 настай Ким Хан Солыг одоо Хойд Солонгосыг 70 орчим жил удирдаж байгаа Кимийн гэр бүлийнхний нэг боломжит угсаа залгамжлагч гэж үздэг.

Хятадын албаныхан долоон тусгай ажилтны тавыг нь буцааж, хоёрыг нь саатуулан мөрдөн байцааж байгаа тухай Өмнөд Солонгосын Жүнан Илбо сонин мэдээлжээ.

Ким Жон Ун гадаад, дотоодын хүчнүүд өөрийг нь төрийн эрхээс зайлуулж, Кимийн гэр бүлийн бусад гишүүдээс оронд нь тавихаас айдаг гэдэг.

Ким Жон Намын үхлийн дараа түүнийг Хятадууд Хойд Солонгосын дараагийн удирдагчаар бэлдэж байсан тул амийг нь бүрэлгэсэн гэх яриа гарсан юм. Эцгийнхээ үхлийн дараа Ким Хан Сол YouTube сүлжээнд өөрийн мэдэгдлийг тараахдаа Хойд Солонгосын удирдагчийг “дарангуйлагч” гэж нэрлэж байв.

Ким Жон Намын гэр бүлийнхэн Макаод Хятадын тусгай хамгаалалтад амьдардаг гэдэг.

 

Эх сурвалж: Business Insider