Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч Х.Баттулга АШУҮИС-ийн бүтээн байгуулалттай танилцана

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 3
iKon.MN

ГХЯ-ны хурлын танхимд

09:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран "Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

УДЭТ-ын дэргэдэх талбайд

09:30 цагт Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг буюу "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт болно.

Улсын 3 дугаар Төв эмнэлгийн хурлын зааланд

09:30 цагт Рентген туяаг нээсэн өдрийг угтан "Зүрх, том судасны зарим эмгэгийн дүрс оношилгоо" сэдэвт хурал болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

Нийслэлийн иргэний танхимд

10:00 цагт "Хүүхдийн хөгжил ээлтэй сургалтын орчин" сэдэвт ЕБС-ийн удирдлагуудад зориулсан сургалт эхэлнэ.

МХЕГ-ын хурлын танхимд

10:00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагатай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хангарьд ордны 14 давхарт

09:30 цагт НИТХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл өгнө.

10:00 цагт НИТХ-ын нэгдсэн хуралдаан эхэлнэ. 

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд 

11:30 цагт Энэ сарын 14-нд болох дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүд ба чихрийн шижин уриан дор Монголын диабетийн холбооны гишүүд, АШУҮИС-ийн дотоод шүүрлийн тэнхимийн багш нар мэдээлэл хийнэ. 

АШУҮИС

13:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АШУҮИС-ийн шинэ эмнэлэг, сургуулийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцана