Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Амазоны барааг худалдаж авахаасаа өмнө гэртээ байрлуулж үздэг боллоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 11 сарын 2
IKON.MN
Зураг зураг

AR (Augmented Reality) буюу Хийсвэр зүйлсээр баяжуулсан бодит орчин бүрдүүлдэг технологи сүүлийн үед компаниудын анхаарлын төвд ороод байна.

Apple-ийн ARKit програмчлалын хэрэгсэл гарч ирснээр үүнд түлхэц болсон гэдэг. Тэгвэл онлайн худалдааны Амазон компани өөрийн аппликэшнд AR шийдэл нэмж өгсөн байна. Амазоны мянга мянган бараанаас дуртайгаа сонгож, гэртээ, ажлын байрандаа байрлуулж харах боломжийг AR View олгож байгаа юм.

Үүнийг ашиглаж үзэхийн тулд таны гар утас iPhone 6S ба түүнээс хойшх загвартай байх ёстой. Мөн iOS 11 систем суурилсан байх юм.

Бас тус компанийн Amazon аппликэшнийг өнөөдөр зах зээлд гарсан сүүлийн хувилбараар нь шинэчилсэн байх хэрэгтэй.

Ингээд Amazon аппликэний нүүрэн хэсгээс камерын зурагтай товчийг олж дарна. Үүний дараа камер нээгдэж, дэлгэцийн доод талаас нээгдэх цэсэнд AR View гэсэн дэд аппликэшн байгааг ажиллуулах юм. Ингээд бараагаа сонгоод өөрийн байгаа газрын байрлуулах хэсгийг олж байрлуулна. Нэг хуруугаар барааг зөөн шилжүүлж, хоёр хуруугаар байран дээр нь эргүүлэх юм.

AR View-ийг хэрхэн ажиллуулахыг дараах дүрс бичлэгнээс харна уу.

 

Эх сурвалж: The Verge