Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Ulaanbaatar" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг УДЭТ-ын дэргэдэх талбайд байршуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

"Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан байна. Бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээ маргааш /2017.11.03/ болох юм байна. 

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээжээ.

Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд U, L, B, T  үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1,025 см ба суурь нь 20 см хэмжээтэй.

 

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. 

 

Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар