Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн халдлагад Аргентинаас ирсэн нэг ангийн 5 найз амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт гарсан ачааны машинтай террорист халдлагын улмаас 8 хүн амиа алдаж, 12 хүн гэмтсэн билээ.

Хэргийг Узбекистанаас 2010 онд хуулийн дагуу цагаачилж ирсэн 29 настай этгээд үйлдсэнд сэжиглэгдээд байна.

Амиа алдсан хүмүүсийн дотор Аргентинаас ирсэн нэг ангийн таван найз байсныг тус улсын гадаад хэргийн яам мэдээлжээ. Аргентины төвийн бүсийн Росарио хотоос тэд дунд сургууль төгссөний 30 жилийн ойг тэмдэглэхээр ирээд байсан гэнэ.

Диего Мендоза, Диего Ангелини, Алехандро Панукко, Ариел Эрлих, Ернан Ферруки нар 1987 онд техник мэргэжлийн сургууль төгссөн нэг ангийн найзууд байжээ. Тэдний нэг 48 настай Ариел Эрлих нь төмөрлөгийн үйлдвэртэй бизнесмэн байсан ба ангийнхаа зарим найзын зардлыг дааж, Нью Йоркод ирээд байсан гэнэ.

Аргентиний ерөнхийлөгч Маурицио Макри амиа алдсан иргэдийнхээ хойноос гашуудаж байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлжээ.

Аргентинчуудаас гадна нэг хохирогчийн нэр тодорхой болсон нь Бельгиэс ирсэн жуулчин байсныг Бельгийн гадаад хэргийн яам баталсан гэнэ.

Халдлагыг үйлдэгч нь Исламын улс бүлэглэлд үнэнч болохоо илэрхийлсэн бичиг үлдээсэн байсныг цагдаа нар илрүүлсэн гэх мэдээлэл тараад байна.

 

Эх сурвалж: The Guardian