Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Нью Йоркийн халдлагыг Узбек цагаач үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр үдээс хойш Нью Йорк хотын Манхеттэн дүүрэгт гарсан ачааны машинтай халдлагын үйлдэгчийг хэн болохыг цагдаа нар тодруулжээ.

Ачааны машинаар дугуйн зам руу дайрч орсноос 8 хүн амиа алдаж, 12 хүн бэртсэн юм.

Халдлагыг үйлдэгч нь 29 настай, Узбек гаралтай Сайфулло Хабибулаевич Сайпов байжээ. Флорида мужийн Тампад оршин суудаг Сайпов 2010 онд АНУ-д цагаачилж ирсэн юм байна.

Тэр халдлага үйлдэхээсээ өмнө Исламын улс бүлэглэлд үнэнч болохоо илэрхийлсэн бичиг үлдээсэн байсныг цагдаа нар олсон гэнэ. Хууль ёсны оршин суух эрхтэй байсан Сайпов ачааны машины жолоочоор ажилладаг байжээ.

 

Урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан тухай баримт олдоогүй ч хэд хэдэн удаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байсан нь цагдаагийн мэдээллээс ил болсон байна.

Тэрээр дугуйн замаар 2 км орчим зайнд давхихдаа дугуйтай болон явган хүмүүсийг дайрч, бэртээсэн юм. Өөр нэг машинтай мөргөлдөж зогссоны дараа гэмт этгээд тоглоомон буутай бууж ирээд “Аллах Акбар” гэж орилсныхоо дараа цагдаа нарт баригджээ.

Халдлагын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Ойрх Дорнодод бут цохисныхоо дараа бид Исламын улсынхныг өөрийн газар нутагтаа нэвтрүүлэх ёсгүй!” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

Сайпов одоогоор цагдаа нарын нууцалж байгаа нэгэн эмнэлэгт мэс засалд ороод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider