Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цагаан ордонд тэмдэглэсэн Дональд Трампын анхны Халловины баяр

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн үдэш АНУ-ын ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан ордон аймшгийн байшин болж хувирсан нь Дональд Трампын Халловины баярт зориулсан чимэглэл байжээ. Ордны нүүрэн талыг аалз, аалзны тороор бүрхсэн бол цэцэрлэгт нь үе үеийн ерөнхийлөгч нарын дүрийг сийлсэн хулуунуудыг байрлуулсан байна.

Энэ үдэш Трамп, эхнэр Меланиагийн хамт хүүхдүүдэд бэлэг түгээж, хамт зургаа авхуулсан байна. Цагаан ордны орчмын 20 дунд сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл, тэдний эцэг эхчүүд Цагаан ордонд ирсэн байна.

Тэд бүгд ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын гараас M&M чихэр, гэрийн жигнэмэг авсан гэнэ.

Цагаан ордны ажилтнууд мөн уг баярт зориулан хувцасласан байжээ.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: Reuters