Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Натали Поуэлл дэлхийн чансааг тэргүүлнэ

SPS телевиз
2017 оны 10 сарын 31
SPS
Зураг зураг

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жингийн шилдэг тамирчин Их Британийн Натали Поуэлл дэлхийн чансааг 4,300 оноогоор тэргүүлж, улсынхаа түүхэнд дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй жүдоч болжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНЭУ-д явагдсан Абу Дабигийн Их дуулгад зодоглож, шигшээ барилдаанд дэлхийн аварга асан Нидерландын жүдоч Маринде Веркеркийг ялснаар чансааны 1,000 оноог өөрийн болгосон.

Натали энэ жил оролцсон тэмцээнүүддээ тогтмол байр эзэлж буй бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард ЕАШТ-д зодоглож хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэрбээр “Рио-2016” зуны олимпийн XXXI наадамд шагналт долдугаар байрт орж байсан удаатай.

Дашрамд дурдахад эмэгтэйчүүдийн -48 кг-ийг М.Уранцэцэг, -57 кг-ийг Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж буй юм.

Зураг