Ердөө долоо хоногийн өмнө явагдсан снүүкерийн Английн нээлттэй тэмцээнд түрүүлээд байсан дэлхийн таван удаагийн аварга Ронни О’Салливан БНХАУ-ын Дачин хотноо явагдсан олон улсын нээлттэй тэмцээний эхний шатанд эзэн орны 17 настай залуу тамирчин Ян Бинтаод 6:1-ээр ялагдаж том дуулианы эзэн боллоо.
Харин түүнийг хожсон Ян Бинтао дэлхийн чансааны 53 дугаар байрт бичигддэг бөгөөд хожлынхоо талаар “Би өөрийнхөө санаснаас ч илүү сайн тоглолоо. Одоо би хэнийг ч хожиж чадах мэт санагдаж байгаа ч тайван байх хэрэгтэй. Мэргэжлийн тамирчны хувиар тоглосон эхний жилдээ их зүйл сурлаа. Өөрийгөө тайван байлгах хэрэгтэй” гэжээ.