Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨСӨВ 2018: УИХ, ЕТГ-ын их засвар, тоног төхөөрөмжид 1 тэрбум 570 сая төгрөг төсөвлөжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

~ТӨСӨВ 2018~

2018 оны Төсвийн тухай хуулийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх аравдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.  Өнөөдөр чуулганаар 2018 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг хийж эхлэх гэж байна. 

Ирэх онд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын албан өрөөнүүдэд их засварт шаардлагатай 500 сая төгрөг болон тоног төхөөрөмж авах 270 сая төгрөг, нийт 770 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгасан байна.  Үүнд интернет сүлжээний тоног төхөөрөмжийн шинэчлэлт багтаж байгаа аж.

Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт техник, тоног төхөөрөмж авахад 800 сая төгрөг төсөвлөжээ. Харин Ерөнхий сайдын ажлын албанд ямар нэгэн их засвар, тоног төхөөрөмж шаардлагагүй бололтой. 

Төрийн гурван өндөрлөгийн 2018 онд зарцуулах эрхтэй мөнгийг хүснэгтээр үзүүлье. 

Төсвийн Ерөнхийлөн захирагч  Урсгал зардал Хөрөнгийн зардал Гадаад зээл тусламжийн санхүүжилт Нийт
Ерөнхийлөгч 4.47 тэрбум төгрөг 770.7 сая төгрөг   5.2 тэрбум төгрөг
УИХ-ын дарга 28.114 тэрбум төгрөг 800 сая төгрөг 2.68 тэрбум төгрөг 31.59 тэрбум төгрөг
Ерөнхий сайд 99.058 тэрбум төгрөг 92.958 тэрбум төгрөг 15.76 тэрбум төгрөг 207.7 тэрбум төгрөг
ЖИЧ: 2018 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭГДЭЖ, ӨӨРЧЛӨГДӨХ МАГАДЛАЛТАЙ