Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС: У.Хүрэлсүх ерөнхий сайдын захидал шийдвэрлэх нөлөө үзүүлсэн

ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үргэлжлэхээр болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа албан ёсоор дуулгасан нь баярт мэдээ байлаа.

ОУВС-ийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан гэдгийг тэрээр хэлсэн. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон гэж онцолсон байна.

Энэ нь 2017 оны 6 сараас хойш үүссэн тодорхойгүй нөхцөл байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлснийг ОУВС-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиб албан ёсоор хэллээ. Ингэснээр эргэлзээнд ороод байсан донор орнууд болон хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгох болсон байна. Энэ бүх зүйл дээр суурилсны үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бонд хэн ч төсөөлөөгүй үр дүн үзүүлж 800 сая доллар босгосоныг мөн тодотгожээ.

 


Эх сурвалж: ЗГХМА