Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Луйс Хэмилтон дэлхийн аварга боллоо

SPS телевиз
2017 оны 10 сарын 30
SPS
Зураг зураг

Авто спортын хаан “Формула-1”-ийн энэ жилийн ДАШТ өндөрлөхөд хоёр гранпри дутуу байхад Их Британийн нисгэгч Луйс Хэмилтон дэлхийн аваргын болзлыг хангалаа.

“Мерседес” багийн нисгэгч тэрбээр Мексикийн Гранприд ердөө 9 дүгээр байрт орсон ч 333 оноотой болсон бөгөөд түүний ард 277 оноотой бичигдэж буй Себастьян Феттель үлдсэн хоёр уралдаанд түрүүлж 50 оноо авсан ч түүнийг гүйцэх боломжгүй болсон юм.

Британи залуу дөрөв дэх удаагаа дэлхийн аваргаар тодорч байгаа нь энэ бөгөөд ийнхүү Сэр Жеки Стюартыг гүйцэж Британийн бүх цаг үеийн хамгийн шилдэг “Формула-1”-ийн нисгэгч болоод байна.

Үүнээс гадна дээрх амжилтаараа франц нисгэгч Ален Прост, герман нисгэгч Себастьян Феттель нартай зэрэгцэж ирсэн юм. Гэхдээ түүний өмнө домогт нисгэгч Михайл Шумахер долоо, Хуан Мануэл Фангио таван түрүүтэй бичигдэж байгаа билээ.

Зураг