Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмений ерөнхийлөгч сайд нартаа хишиг хүртээжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн хамгийн хаалттай орнуудын нэг Туркменистаны тусгаар тогтнолын 26 жилийн ой өнгөрсөн Баасан гарагт тохиосон юм.

1991 оны аравдугаар сарын 27-ны өдөр тус улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласан ажээ.

Уг түүхэн өдөр Туркмений ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовт засгийн газрын гишүүд нь амжилт ололтоо тайлагнан, хариуд нь төрийн одон хүртэцгээжээ. Ерөнхийлөгчийн хишгийг хүртсэн түшмэдүүд хариуд нь алтаар урласан баримлыг Бердимухамедовт өргөн барьсан гэнэ.

Туркменистаны ерөнхийлөгч Бердимухамедов шүдний эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязовын үеэс эхлэн эрүүл мэндийн сайд, дэд ерөнхийлөгч зэрэг албыг хашиж байгаад 2006 онд нас барахад нь төрийн жолоог шилжүүлж авсан юм.

Тэр өнгөрсөн онд үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Туркменийг насан туршдаа захирах боломжийг өөртөө бий болгоод байгаа.

Туркменчүүдийг анх Нийтийн Тооллын 8 дугаар зуунд Монголын тал нутгаас одоогийн газар нутагтаа нүүдэллэж ирсэн түрэг хэлтэй Огуз аймгийнхны үр удам гэж үздэг.

 

Эх сурвалж: Хроника Туркменистана, Wikipedia