Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

2019 Toyota Supra загварыг Gazoo Racing брэндээр гаргана

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 10 сарын 28
Cardoctor
Зураг зураг

Дараа үеийн Toyota Supra загварыг Gazoo Racing брэндийн нэртэй хослуулан ашиглах юм байна. Түүний борлуулалтыг 2019 оны сүүлээр эхэлнэ гэж Токио Мотор Шоуны үеэр Gazoo Racing брэндийн ерөнхийлөгч Shigeki Tomoyama мэдэгджээ.

Gazoo бол Тоёота компанийн мотоспортыг хариуцсан брэнд юм. Жишээлбэл БМВ-д М загвар, Мерседес-т AMG байдаг шиг Тоёотагийх GAZOO юм.

Тэд ихэвчлэн WRC спортод хүч үздэг бөгөөд зах зээлд өөрсдийгөө таниулахын тулд Toyota Yaris GRMN хувилбарыг Европын зах зээлд $34,000-оор цөөн тоотой худалдаалж байсан.

Supra загварын хувьд 2018 оны намар албан ёсоор танилцуулна. Хөдөлгүүр болон кузовыг BMW компанитай хамтран шинэ Z4-тэй хамтатган хөгжүүлж байгаа юм байна. 

Зорилго нь цэвэр цусны спорт машиныг гаргах бөгөөд урт удаан хугацаанд хүлээсэн фэнүүдээ баярлуулах явдал юм гэж Томояа мэдэгдсэн юм. Хуучин Supra-ийн хувьд цуваа 6 цилиндртэй, хос турбо хөдөлгүүр, хойд хөтлөгчтэй хувилбарыг ашигласан. Түүнийг 2002 оноос хойш үйлдвэрлэхээ больсон ч одоог хүртэл үнэнч шүтэн бишрэгчид нь эрэлт ихтэйгээр хайж л байдаг.

Кузовын жингийн хуваарилалт 50:50. Харин нэг сонирхолтой мэдээлэл байгаа нь түүнд хайбрид хувилбар байж магадгүй байна. Учир нь хайбрид технологи бол ирээдүйн спорт машины нэгэн жигүүр гэдгийг компанийн зүгээс үргэлж хэлдэг билээ.

 
 

 

Эх сурвалж: motor1.com

Зураг