Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мартина Хингис дахин зодог тайлна

SPS телевиз
2017 оны 10 сарын 27
SPS
Зураг зураг

Ганцаарчилсан төрлөөр Их дуулгын тэмцээнд таван удаа түрүүлсэн Мартина Хингис Сингапурт явагдаж буй WTA-ийн Финалс тэмцээний дараа зодог тайлах шийдвэрийг гаргана гэдгээ мэдэгджээ.

Өдгөө 37 настай тэрээр 2003 онд 22 настайдаа анх зодог тайлсан ч 2007 онд дахин их спортод хөл тавьж байсан түүхтэй. Хосын төрлөөр дэлхийн чансааг тэргүүлж явсан  тэрээр энэ оны Уимблдон , АНУ-ын нээлттэй тэмцээний холимог хосын төрөлд түрүүлж хосын төрлийн дэлхийн чансааг тэргүүлж байгаа.

Хингсийн хувьд анх 15 настайдаа Хелена Сукувагийн хамтаар 1996 онд Уимблдоны нээлттэй тэмцээний хосын төрөлд түрүүлж байсан бөгөөд тухайн жилдээ WTA Tour Аварга шалгаруулах тэмцээнд Стефи Графт хожигдож байв. 1997 онд Хингис дөнгөж 16 настандаа ганцаарчилсан төрлөөр дэлхийн чансааг тэргүүлж Австралийн нээлттэй тэмцээн, Уимблдон мөн АНУ-ийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн. Хингис 1998, 1999 онуудад Австралийн нээлттэй тэмцээнд хоёр удаа түрүүлсэн ч  харамсалтай нь 1997, 1999 онуудын Францын нээлттэй тэмцээний дэд байрт багтсан юм.

2003 онд мөн л их спортоос зодог тайлсан Хингис 2006 онд дахин ганцаарчилсан төрөлд оролцсон ч допингийн шинжилгээнд бүдэрч хоёр жил тоглох эрхээ хасуулж дахин зодог тайлах шийдвэрт хүрсэн. Олон Улсын теннисний холбооны алдарын тэнхимд багтсан Хингис 2013 онд хосын төрөлд эргэн ирж томоохон 10 цомыг өөрийг болгож нийтдээ 25 удаа Их дуулгын аваргын цомын эзнээр тодорсон юм.

Зураг