Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Манай гараг дээр 1,500 гаруй тэрбумтан байгаагийн ихэнх нь 14 улсад хуваагдан амьдарч байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Швейцарийн UBS банк дэлхийн тэрбумтнуудын мэдээллийг 2016 оны байдлаар цуглуулснаа тайлагнажээ.

Тайланд өгүүлснээр манай дэлхий дээр 1,542 тэрбумтан амьдарч байгаагийн 563 нь АНУ-д байгаа гэнэ. Тэдний нийлбэр хөрөнгө $2.8 их наяд байгаа нь өмнөх оны $2.4 их наядаас өссөн дүн юм.

Гэвч Азийн тэрбумтнуудын тоо ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-ыг гүйцэхээр байгааг бас мэдээлжээ.

Тухайлбал 2016 онд шинээр төрсөн тэрбумтнуудын дөрөвний гурав нь Хятад, Энэтхэгт харьяалагдаж байна. Өнгөрсөн онд Хятад 67, Энэтхэг 16 тэрбумтнаар бүл нэмжээ.

Тайланд дурдсан хамгийн олон тэрбумтантай 14 улсыг жагсааж байна.

  1. АНУ           563 тэрбумтан
  2. Хятад        318 тэрбумтан
  3. Герман      117 тэрбумтан
  4. Энэтхэг     100 тэрбумтан
  5. ОХУ             96 тэрбумтан
  6. Хонг Конг    69 тэрбумтан
  7. Их Британи 55 тэрбумтан
  8. Итали          42 тэрбумтан
  9. Франц         39 тэрбумтан
  10. Швейцарь   35 тэрбумтан
  11. Япон            33 тэрбумтан
  12. Турк             29 тэрбумтан
  13. Испани        25 тэрбумтан
  14. Сингапур     21 тэрбумтан

 

Эх сурвалж: Business Insider