Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Амазон компани захиалсан барааг цоожтой гэрт нь оруулж өгдөг үйлчилгээ танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Гэртээ эзгүй байсан ч захиалсан барааг гэрт нь оруулж өгдөг үйлчилгээний шийдлийг Амазон компани өчигдөр танилцуулжээ.

Дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани өчигдөр Amazon Key хэмээх ухаалаг цоож, камерны системийг үзүүлсэн юм. Уг системийн тусламжтайгаар гэрийн эзэн бараа хүргэгчийг алсын зайнаас гэртээ нэвтрүүлж бараагаа хүлээж авч болох гэнэ.

Бас хүргэгчид зориулж нэг удаагийн гэрт нэвтрэх нууц код үүсгэх боломжтой. Ингэснээр Амазон гэртээ байнга байдаггүй хэрэглэгчдийнхээ барааг хүргэх арга замыг нээж байгаа бол мөн гэрийнх нь гадаа орхисон бараа алдагдахаас сэргийлж байгаа юм.

Үүнээс гадна Амазон нь гэрийн хяналт, хамгаалалтын бизнест нэвтрэх замаа тавьж байна. Тус онлайн дэлгүүрийн Prime ангиллын хэрэглэгчид уг системийг $249.99-ийн үнээр худалдан авч, суурилуулж болох гэнэ.

Камер нь cloud сервэрт гэрт нь хэн ирснийг видео дүрс болгон бичиж байршуулах юм.

Гэхдээ мэргэжилтнүүд ийм үйлчилгээг хүмүүс авах эсэхэд эргэлзэж байна. Нууцлал, аюулгүй байдлын асуудал шинэ системийг дагаад бий болно гэж тэд үзжээ. Өнгөрсөн сард Амазоны өрсөлдөгч Wal-Mart дэлгүүр August Home хэмээх ухаалаг цоожны компанитай хамтран үйлчлүүлэгчийнхээ гэрийн хөргөгчинд хүнсний барааг оруулж тавьдаг үйлчилгээ нээсэн юм.

Amazon Key үйлчилгээ арваннэгдүгээр сарын 8-нд АНУ-ын 37 хот сууринд эхлэх гэнэ.

Эх сурвалж: Reuters